Хүүхдийн тархи, когнитив хөгжилд гадаад орчин болон
бусдаас олж авсан туршлага чухал үүрэгтэй. 6 настай хүүхдийн тархины эзлэхүүн насанд
хүрсэн хүний тархины 90%тай тэнцэх
хэмжээнд хүрч, үүнээс хойш хүүхэд бодитоор харагдахгүй, сонсогдохгүй,
үнэртэхгүй, мэдрэгдэхгүй аливаа юмс үзэгдлийг сэтгэх, төсөөлөн бодох чадварыг
эзэмшдэг байна. Бүтээлчээр суралцах зан үйлийг энэ насанд нь зөв суулгах тал дээр өнөөгийн
боловсролын систем түлхүү ажиллаж чадаж байна уу? Тархинд бодол, ухаан, хэл
яриа, мэдрэмж, интелигэнц оршиж буй цагт боловсрол, ялангуяа сургуулиас өмнөх болон
бага, дунд боловсролд тархи судлал маш их хамааралтай. Хүмүүний төрөлх чанар ба
хүмүүжил, моралын судалгаанууд DNA,
RNA төсөөлж байснаас ч илүү их өөрчлөмтгий, нарийн бүтэцтэй болохыг бидэнд ойлгуулсан
хэдий ч дараах асуултуудыг тойрсон судалгаа, шинжилгээны ажлууд Харвард дээр үргэлжлэн явагдаж
байна. Уг судалгааны багийнхнаас багахан ч атугай мэдлэгээ ахиулах боломж олдсонд таатай байна.
- Психолингуистууд хүний хоёрдагч, гуравдагч хэл, ялангуяа хөгжим, бүжгийн хэл, бодохын хэл зэрэг нь когнитив, суралцах чадварт сайнаар нөлөөлдгийг тогтоосон. Тэгвэл хос хэл нь хүний танин мэдэхүйн хөгжил, суралцахуйд хэрхэн нөлөөлж байна вэ?
- Өсвөр насны хүүхдийн тархины хөгжил, суралцахуйд нойрны цикл хэр хүчтэй нөлөөлдөг вэ?
- Тестын шалгалтын онооны дэвшил нь хүүхдийн танин мэдэх чадвартай хэр харилцан уялдаатай вэ?
No comments:
Post a Comment