Thursday, June 11, 2015

Нээлттэй боловсролоор сургалтууд үнэ төлбөргүй болж байгаа нь капитализм руу биш коммунизм руу явж байгаа гэж үү?

Нээлттэй боловсролын ажлын хэсгийн уулзалт дээр боловсрол нээлттэй, сургалт үнэ төлбөргүй болж байгаа нь капитализм руу биш коммунизм руу яваад байна гэсэн маргаанд нэг нөхрийн хэрхэн зөв гаргалгаатай тайлбарласныг хуваалцъя.
“Материаллаг үйлдвэрлэлийн салбарт ямарваа зүйлийг олон хүнд үнэгүй хуваах тусам нийгмийн баялаг 
улам багасдаг, оюуны үйлдвэрлэлийн салбарт хүн нэмэгдэж авах тусам нэмэгддэг. Цэвэр капиталист талаасаа нээлттэй боловсрол, Opensource модель хамаагүй илүү ажиллаж байна. Нэгдүгээрт, оюуны өмчийг үнэгүй бүх хүнд үнэгүй өгөх нь улс төрийн болоод эдийн засгийн талаасаа хамгийн зөв. Яагаад гэвэл оюуны өмч нь хоёр дахь хүнд өгснөөрөө үнэ цэнэ нь багасдаггүй, улам л ихэсдэг.  Хоёрдугаарт, нээлттэй боловсрол нь ямар ч хүнд мэдлэг, мэдээллийг авах босгыг эрс багасгаж байна. Монгол хүүхдүүд гадаадын их дээд сургуулиудад сурч байгаа нь босго багасантай холбоотой. Энэ үед ахьсан дээд түвшний сургалтууд болон дээд сургуулийн төлбөр илүү үнэтэй болж, илүү advanced, value added сургалт, зөвлөгөө рүү орж эхэлдэг.

No comments:

Post a Comment