Tuesday, June 16, 2015

Боловсрол ба тархи, майндын харилцан хамаарал

Хүүхдийн тархи, когнитив хөгжилд гадаад орчин болон бусдаас олж авсан туршлага чухал үүрэгтэй. 6 настай хүүхдийн тархины эзлэхүүн насанд хүрсэн хүний тархины 90%тай тэнцэх хэмжээнд хүрч, үүнээс хойш хүүхэд бодитоор харагдахгүй, сонсогдохгүй, үнэртэхгүй, мэдрэгдэхгүй аливаа юмс үзэгдлийг сэтгэх, төсөөлөн бодох чадварыг эзэмшдэг байна. Бүтээлчээр суралцах зан үйлийг энэ насанд нь зөв суулгах тал дээр өнөөгийн боловсролын систем түлхүү ажиллаж чадаж байна уу? Тархинд бодол, ухаан, хэл яриа, мэдрэмж, интелигэнц оршиж буй цагт боловсрол, ялангуяа сургуулиас өмнөх болон бага, дунд боловсролд тархи судлал маш их хамааралтай. Хүмүүний төрөлх чанар ба хүмүүжил, моралын судалгаанууд DNA, RNA төсөөлж байснаас ч илүү их өөрчлөмтгий, нарийн бүтэцтэй болохыг бидэнд ойлгуулсан хэдий ч дараах асуултуудыг тойрсон судалгаа, шинжилгээны ажлууд Харвард дээр үргэлжлэн явагдаж байна. Уг судалгааны багийнхнаас багахан ч атугай мэдлэгээ ахиулах боломж олдсонд таатай байна. 

  • Психолингуистууд хүний хоёрдагч, гуравдагч хэл, ялангуяа хөгжим, бүжгийн хэл, бодохын хэл зэрэг нь когнитив, суралцах чадварт сайнаар нөлөөлдгийг тогтоосон. Тэгвэл хос хэл нь хүний танин мэдэхүйн хөгжил, суралцахуйд хэрхэн нөлөөлж байна вэ?

  • Өсвөр насны хүүхдийн тархины хөгжил, суралцахуйд нойрны цикл хэр хүчтэй нөлөөлдөг вэ?

  • Тестын шалгалтын онооны дэвшил нь хүүхдийн танин мэдэх чадвартай хэр харилцан уялдаатай вэ? 



Thursday, June 11, 2015

Нээлттэй боловсролоор сургалтууд үнэ төлбөргүй болж байгаа нь капитализм руу биш коммунизм руу явж байгаа гэж үү?

Нээлттэй боловсролын ажлын хэсгийн уулзалт дээр боловсрол нээлттэй, сургалт үнэ төлбөргүй болж байгаа нь капитализм руу биш коммунизм руу яваад байна гэсэн маргаанд нэг нөхрийн хэрхэн зөв гаргалгаатай тайлбарласныг хуваалцъя.
“Материаллаг үйлдвэрлэлийн салбарт ямарваа зүйлийг олон хүнд үнэгүй хуваах тусам нийгмийн баялаг 
улам багасдаг, оюуны үйлдвэрлэлийн салбарт хүн нэмэгдэж авах тусам нэмэгддэг. Цэвэр капиталист талаасаа нээлттэй боловсрол, Opensource модель хамаагүй илүү ажиллаж байна. Нэгдүгээрт, оюуны өмчийг үнэгүй бүх хүнд үнэгүй өгөх нь улс төрийн болоод эдийн засгийн талаасаа хамгийн зөв. Яагаад гэвэл оюуны өмч нь хоёр дахь хүнд өгснөөрөө үнэ цэнэ нь багасдаггүй, улам л ихэсдэг.  Хоёрдугаарт, нээлттэй боловсрол нь ямар ч хүнд мэдлэг, мэдээллийг авах босгыг эрс багасгаж байна. Монгол хүүхдүүд гадаадын их дээд сургуулиудад сурч байгаа нь босго багасантай холбоотой. Энэ үед ахьсан дээд түвшний сургалтууд болон дээд сургуулийн төлбөр илүү үнэтэй болж, илүү advanced, value added сургалт, зөвлөгөө рүү орж эхэлдэг.

Tuesday, June 9, 2015

Сургууль хүүхдэд мэдлэгийг бэлнээр өгөх нь хүүхдийн ухаан, бодох чадварт гэмтэл учруулдаг

Хүн төрөлхтөн мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдээллийн технологи давамгайлсан аж үйлдвэржилтийн дараахь нийгэм рүү шилжиж, мэдлэгийн үнэ цэнэ чухалчлагдсан эринд иргэд чанартай боловсролыг зөвхөн танхимын уламжлалт аргаар эзэмших нь хангалтгүй. Сурагчдыг насаар нь ангилан бүлэглэж, нэгэн хэвийн тогтсон хичээлийг бүгдэд нь зааж, сурсан ч, сураагүй нэгэн зэрэг дараагийн хичэээлд шилждэг дэлхий нийтийн боловсролын тогтолцоо өнөөгийн эрэлт, хэрэгцээтэй нийцэхгүй болжээ. Бид ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг төрийн бодлогодоо тодорхой тусгаж байж нэгдмэл зорилготой, мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай монгол иргэнийг төлөвшүүлнэ.

Дэлхийн олон орон нээлттэй боловсрол, бүх нийтэд зориулсан нээлттэй сургалтад тулгуурласан боловсролын системийн шинэчлэл, өөрчлөлтийг өргөнөөр хэрэгжүүлж байна. Энэхүү тогтолцоо нь өнөөгийн манай боловсролын тогтолцоог өөрчлөх бус, шинэ үзэл баримтлал, арга барилаар сэлбэж, орчин үеийн сургалтын технологид суурилсан, бүх нийтийн оролцоотой, төр-хувийн хэвшил-олон нийтийн хамтын ажиллагааны нээлттэй талбар байх юм. Нээлттэй боловсролын тогтолцоонд Blended буюу сургалтын холимог арга хэлбэр ихээхэн дэлгэрч байна. Энэхүү хэлбэр нь заах арга зүйг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын өртөгийг бууруулах ач холбогдолтой. Cудлаачдын дүгнэж байгаагаар дээрх холимог хэлбэрийг ашигласнаар уламжлалт аргатай харьцуулахад суралцагчийн бие даах чадвар, хувь хүний зохион байгуулалт, бүтээлч сэтгэлгээ сайжирдаг байна. Энэ нь нээлттэй сургалт суралцагчийг бие дааж ажиллахыг илүү шаарддаг онцлогтой нь холбоотой юм 
Нээлттэй боловсролын олон арга хэлбэрүүд дотроос хүн бүрт тэгш хүртээмжтэй, дэлхий нийтэд нийтэд асар хурдацтай тархаж, сургалтад өргөнөөр ашиглагдаж байгаа нь АНУ-ын Хан Академийн нээлттэй сургалт юм. http://mn.khanacademy.org
Соён гэгээрлийн үеэс мэдлэггүй байдал, мухар сүсгийн үр дагавар ядууралд хүргэж байгааг ойлгон, иргэдийн ялангуяа хүүхдийн боловсролыг анхаарлын төвд авчирсан байдаг. Энэ үеэс л хүүхэд насны дотоод мөн чанар, энэ насанд өгөх суурь мэдлэг чухалчлагдаж ирсэн хэдий өнөө үед ч энэ асуудал байсаар л. Хан академийнхны тодорхойлсончлон хүүхэд бага ангидаа олж авч чадаагүй, дутуу дулимаг суурь мэдлэг, анги ахих тусам ахисан түвшний мэдлэгийг олж авч  чадахгүй, шүүрэн шанаганы нүхнүүд шиг цоорхой мэдлэгийг хүүхдэд өгдөг байна. Тэгэхээр хүүхдэд мэдлэгийг хүүхдийн ухаанд ямар ч албадлага шахалтгүйгээр таниулах ёстой. "Ямар нэг шахалтын дор эзэмшсэн мэдлэг хэзээ ч хүүхдийн ухаанд хоногшдоггүй тул хүүхэд насанд нь мэдлэгийг сонирхолтой хөгжөөнт байдлаар хүргэж, хүүхдийн төрөлх чадварыг нээн илрүүлэх боломжтой" хэмээсэн Платогийн үг одоо ч хуучраагүй хэвээр. Нээлттэй сургалтын арга зүй нь мэдлэг дамжуулахаас илүүтэйгүүр суралцагсдыг бодоход сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэгийг өөрөөр нь бүтээлгэх арга барилыг чухалчилдаг Э.В.Ильенковын “Сургууль БОДОХод сургах ёстой” номонд “Хүнд заяасан хосгүй үнэт баялаг болох ухаан, бодох чадварт хэрхэвч гэмтэл учруулж болохгүй. Хүний ухаан, бодох чадварт гэмтэл учруулдаг зүйл бол сургууль хүүхдэд мэдлэгийг бэлнээр нь өгөх явдал” хэмээсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Нээлттэй боловсролын сургалтын арга зүйг боловсруулахад суралцагсдын бие даан суралцан мэдлэгээ баяжуулах, БОДОХод сургахад онцгой анхаардаг. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн VII ангийн дэлхийн түүхийн хичээлийн 70 цагт хүүхэд дэлхийн түүхэн үйл явдлын шалтгаан үр дагавар, шинж чанар, харилцан хамаарал зэрэг дэлхийн түүхийн талаар цэгцтэй мэдлэгийг авч, эх сурвалжийг ашиглан өөрийн үнэлэлт өгөхөд суралцдаг хэдий ч шалтгаан үр дагаварыг нь гүнзгийрүүлэн судлах, түүхийн сургамжийг ухаарч, эргэцүүлэхэд баталгаатай эх сурвалж бүхий эргэцүүлж БОДОХ боломж олгосон, нээлттэй хичээлүүд л үр нөлөөтэй. Манай улсад нээлттэй боловсролын арга зүй шинэ тутам хөгжиж байгаа учир үр дүн, нөлөөллийг нь судлахад эрт байгаа ч, суурь судалгааг олон түвшинд явуулж байна.

Нээлттэй боловсролын эрх зүйн орчны хувьд тэдгээрийг ашиглах, ишлэх, эх сурвалжийг засварлах, нийтлэх явдалд эрх зүйн шаардлага тавих тохиромжтой хэлбэр нь манай улс гишүүнээр нэгдээд байгаа Оюуны Бүтээлч Хамтын Өмч (C­C) бөгөөд энэ нь интернэтэд зохиогчийн эрхийг хамгаалах нэг нөхцөл болж дэлхий нийтэд хэрэглэгдэж байна. Оюуны бүтээлч хамтын өмчийн тогтолцоо (СС) нь боловсрол, сургалтын хэрэглэгдэхүүнийг түгээх, дахин ашиглахтай холбоотой эрх зүй, техник, нийгмийн шинжтэй нэмэлт ажлыг хөнгөвчилж, үр ашигтай байлгахад чиглэгддэг. Энэ утгаараа оюуны бүтээлч хамтын тогтолцоо нь соёл, боловсрол, төр, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлийг түгээх олон улсын стандарт, олон нийтийн өмч болсон. Манай улсад Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг боловсролын бодлогодоо тусгаснаар нэгдмэл зорилготой,  мэдлэг чадвартай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж, үр дүнгүүд нь эхнээсээ гарч эхэлж байна.

Эх сурвалж:


Ройтерийн мэдээнд миний ажлын талаар

Reuters: http://www.reuters.com/article/2010/11/18/idUS162213+18-Nov-2010+BW20101118

Afilias Secures .GI, .MN, and .SC Domains with DNSSEC

Brings added security to three more countries around the world

Afilias, a global provider of Internet infrastructure services, today announced that it has enabled Domain Name System Security Extensions (DNSSEC) for .GI, the country code Top Level Domain (ccTLD) for Gibraltar, .MN for Mongolia, and .SC for the Seychelles.

“This is another step forward in Afilias’ Project Safeguard rollout that is broadening DNSSEC deployment across our registry system,” said Ram Mohan, Executive Vice President and Chief Technology Officer for Afilias. “With more than 50 TLDs having now deployed DNSSEC, we are pleased to enable our customers to benefit from our global leadership on DNSSEC and our supporting registry technology.”

“Gibraltar is pleased to be able to provide our country of Internet users and domain owners with the confidence of their domain security,” said Jimmy Immosi, .GI Manager. “Deploying DNSSEC, along with our registry provider Afilias, will allow our domain to participate equally with world leaders on this important Internet security milestone.”

DNSSEC protects the DNS from cache poisoning exploits which can allow malicious entities to intercept an Internet users’ request to access a website, and redirect or eavesdrop on the user without their knowledge, and with no ability to reassert control. DNSSEC introduces digital signatures to the DNS infrastructure and ensures that DNS responses came from their authoritative source.

“Being an early adopter of the latest security technology is a significant opportunity for our country,” said Baasansuren Burmaa, Director, MN Domain Registry. “We are excited to be able to provide this benefit to Internet users from Mongolia and others around the world who have adopted a .MN Web address.”

Mr. Marc Houareau, Executive Chairman of VCS Pty Ltd, the managers of .SC TLD added, “.SC domains are used not just in the Seychelles, but around the globe as a meaningful and short Web address. Signing the .SC domain with DNSSEC allows us to play a key leadership role in evolution of the Internet.”

Afilias’ signing of these TLDs is part of its “Project Safeguard” initiative, bringing the number of secured TLDs on its registry platform to eleven. Afilias’ Project Safeguard includes the rollout of DNSSEC across its registry and DNS platforms and will incorporate an education and training program for Registrars to facilitate their adoption and implementation through 2011.

http://www.reuters.com/article/2010/11/18/idUS162213+18-Nov-2010+BW20101118

Monday, June 8, 2015

Brief of .MN

.MN is the Internet country code top-level domain (ccTLD) for Mongolia. It is administered by .MN Registry, Datacom. The domain name is composed of the consonants in the first syllable of the country name. The .MN registry is operated under the thick registry model. Administrative, Billing, Technical and Registrant contacts are required. The Redemption Grace Period (RGP) is available for .MN domains.
The following second-level domains registration for free to qualifying entities:
.gov.mn - government institutions
.edu.mn - educational institutions
.org.mn - non profit organizations
The .MN domain name has been used to represent the state of Minnesota, but it is not universally recognized. The .mn domain elsewhere outside Mongolia is used primarily as a domain hack, for example vita.mn (a play on vitamin). It is also used by various micronations.
.MN Registry signed its zone with DNSSEC, a security technology for the Domain Name System on 18 November 2010.